hit counter script

Зурагтыг Тавиуртай Нь Холбох; Аюулгүй Байдлын Урьдчилан Сэргийлэх Арга Хэмжээ: Унахаас Сэргийлэхийн Тулд Тв-Г Хананд Бэхлэх - Samsung UE32N4000AU User Manual

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 36
Зурагтыг тавиуртай нь холбох
Тавиурыг угсрахдаа зурагт үзүүлсэн бүх хэрэгслийг бэлдэж, угсрах зааврын дагуу ажиллах хэрэгтэй.
Аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Унахаас
сэргийлэхийн тулд ТВ-г хананд бэхлэх
Сэрэмжлүүлэг: ТВ-г татах, түлхэх эсвэл үүн рүү авирснаар ТВ-г унагаж болзошгүй.
Ялангуяа хүүхдэдээ ТВ-нээс зүүгдэхгүй, тогтвортой байдлыг нь алдагдуулахгүй
байхыг сануулна уу. Энэ нь ТВ-г унагаж, хүнд гэмтэл эсвэл үхэлд хүргэж болзошгүй.
Таны ТВ-д хавсаргасан Аюулгүй байдлын сурталчилгааны хуудас дээрх аюулгүйн
урьдчилан сэргийлэх бүх сэрэмжлүүлгийг дагна уу. Нэмэлт тогтвортой болон аюулгүй
байдлын хувьд та доор тайлбарсанчлан унахаас сэргийлэх төхөөрөмж худалдан авах
болон суулгах боломжтой.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зурагтын бүрдлийг тогтвортой бус байршилд байрлуулж болохгүй. Зурагтын
бүрдэл унаж хүнд гэмтэл эсвэл үхэлд хүргэж болзошгүй. Олон гэмтэл тэр дундаа хүүхдэд
учирч болох гэмтлээс дараах энгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авснаар сэргийлэх
боломжтой.
• Зурагтын бүрдлийг үйлдвэрлэгчээс зөвлөсөн тасалгаа, тавиурыг ашиглана уу.
• Зурагтын бүрдлийг аюулгүй дэмжих боломжтой тавилгыг л ашиглана уу.
• Зурагтын бүрдэл дэмжигч тавилгын эрмэг дээр байрлаагүй байгаа эсэхийг шалгана уу.
• Тавилга болон зурагтыг тохиромжтой дэмжлэг үзүүлэх байдлаар тогтоолгүйгээр зурагтын
бүрдлийг өндөр тавилга (жишээ нь шкаф эсвэл номын тавиур) дээр байрлуулж болохгүй.
• Зурагтын бүрдлийг хувцас эсвэл зурагт, дэмжигч тавилга хоёрын хооронд байрлаж
болзошгүй бусад материал дээр байрлуулж болохгүй.
• Хүүхдэдээ зурагтын бүрдэл эсвэл удирдлагад хүрэхээр тавилга руу авирахад учрах аюулын
талаар тайлбарлана уу.
Та энэхүү шинэ бүрдлээр сольж буй зурагтын хуучин бүрдлээ үлдээж, өөр газар байрлуулах гэж
буй бол хуучин бүрдэлдээ урьдчилан сэргийлэх ижил арга хэмжээ авна уу.
ТВ-г унахаас сэргийлэх
1. Тулгуурыг бүрдлийг зохимжтой шураг ашиглан сайн чангалж
хананд тогтооно уу. Шургийг хананд чанга тогтоож өгсөг эсэхээ
шалгана уу.
– Танд ханын төрлөөс шалтгаалан ханын анкер зэрэг нэмэлт
материал шаардагдаж болох юм.
2. Тулгуурын бүрдлийг зохимжтой хэмжээтэй шураг ашиглан сайн
чангалж ТВ-д тогтооно уу.
– Шургийн тодорхойлолтыг "ТВ-г хананд тогтоох нь"
хүснэгтийн шургийн хэсгээс лавлана уу.
3. ТВ болон хананд бэхэлсэн тулгууруудыг бат бөх үлэмж нягт
уяагаар холбоод уяаг сайтар уяна уу.
– ТВ-г хананд ойрхон суурилуулснаар үүнийг ар талаараа
унахаас хамгаална.
– Шургийн тодорхойлолтыг "ТВ-г хананд тогтоох нь"
хүснэгтийн шургийн хэсгээс лавлана уу.
Монгол - 11

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents